Туслах цэс

Байгууллага

 

Онцлох брэнд

ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК

ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК

70187588      http://www.wagnerasia.com      narangua@wagnerasia.com     

ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК

 

 "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Катерпиллар корпорацийн Монгол дахь албан ёсны дилер юм. 1996 онд байгуулагдсанаасаа хойш "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь Монголын уул уурхай, эрчим хүч, барилга, зам барилга, дэд бүтэц болон хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, шинэ техник тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсээр ирлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.wagnerasia.com вэбсайтаас авна уу.

"Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь олон улсын хүрээнд Катерпилларын Шилдэг Дилер болж чадсанаар “Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл болон Монгол” дахь Катерпилларын бүс нутгийн хэмжээнд Тэргүүний дилерийн үзүүлэлтээрээ 9 дахь жилдээ манлайлж байна. Түүнчлэн Монгол Улсын засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс хамтран улс орны эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад 16рт шалгарсан. "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэгч бизнесийн туршлагатай тэргүүлэгч компани юм.

Манай компаний мэрэгшсэн баг тоног төхөөрөмжтэй холбоотой таны хэрэгцээ болон бүтээгдэхүүний талаар заавар зөвөлгөө өгч, хэрэгцээндээ тохирох тоног төхөөрөмжийг зөв олж сонгоход тань туслах болно. Мөн таны санхүүгийн шийдэлд "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК –ны охин компани болох Вагнер Ази Лизинг ХХК дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн нүсэр том, олон төрлийн, хэцүү, ярвигтай түгээлтийн ба тээвэрлэлтийн системийг хариуцан ажилладаг Тээвэрлэлт ба гаалийн албатай.


ШИНЭ ЗАР

ГИШҮҮНЧЛЭЛ:
КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

  • Э.Нарангуа

    Утас:: 976-11-70187588 Факс: 7018-758 99032154

    narangua@wagnerasia.com

Зурвас үлдээх
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
  • Wagner seeks to recruit a Marketing Analyst who will be responsible for performing research and p

    Анкет авах сүүлийн хугацаа: 2015-04-23 Дэлгэрэнгүй
ЗУРГИЙН САН